Чухал улс төр homepage

Сонгогчийн саналын хуудсыг МАН-ын бага хурлын гишүүний компани хэвлэнэ гэнэ үү

Сонгуулийн Ерөнхий хорооныхон уржигдрын хуралдаанаараа нэгэн шийдвэр гаргасныг өдөр тутмын зарим хэвлэлд мэдээлжээ. Энэ шийдвэр нь сонгогчийн саналын хуудсыг хэвлэх эрхийг "Мөнхийн үсэг" компанид олгосон тухай байв. Энэ эрхийг ямар шалтгаанаар тус компанид олгосноо тэд тайлбарласан байлаа. Үнэт цаас хэвлэх бүхий хэвлэлийн байгууллагуудын дунд явуулсан мэргэжлийн үнэлгээгээр тэднийх л саналын хуудас хэвлэх нарийн технологийн шаардлагыг хангаж байгаа талаар АНУ-ын "Dominion voting systems" компанийхан тогтоожээ.

 

"Dominion voting systems" гэдэг нь татвар төлөгчдийн 24 тэрбум төгрөгөөр саналын хуудас тоолох, хэвлэх, дамжуулах, хадгалах машин авахаар болсон АНУ-ын компани л даа. Бодвол тэд машиндаа тааруулан дээрх сонголтыг хийсэн, үүнийгээ СЕХ-д тулгасан байж болох юм. Нөгөө талаасаа "Мөнхийн үсэг" гэдэг яах аргаггүй хэвлэлийн бүтээгдэхүүний зах зээлд нэр хүндээ олсон, технологийн хувьд боломжийн компани мөнөөсөө мөн. Гэтэл нэг л зүйл бусдын анхаарлыг татсан нь тус компанийн захирал асан ТУЗ-ийн дарга Б.Батцэцэг МАН-ын Бага хурлын гишүүдийн нэг.

 

Ингээд л бөөн хардаль эхлэв бололтой. Яагаад заавал "Мөнхийн үсэг" гэж, "Интерпесс", "Эдмон" гээд л тэднийхтэй өрсөлдөх компаниуд байгаа шүү дээ гэх жиг жуг эхлэв. Хардахаас, жиг жуг хийхээс аргагүй татвар төлөгчдийн их мөнгө үүний цаана байгаа учир иргэд СЕХ-ны сонголтыг гоочилж байгаа нь зүйн хэрэг.

 

Энэ удаад сонгуулийн холимог тогтолцоогоор санал авахад өмнөх шигээ нэг биш нэгжгээд хуудас хэвлэхээр байгаа. Энэ бүхний өртөг яг хэд байхыг мэдэхгүй ч СЕХ-ны 19 тэрбумын төсвөөс нэлээд нь хэвлэлийн компани руу шилших нь тодорхой юм. СЕХ-ны бодлогод МАН оролцдог бол, тэгээд Бага хурлынхаа гишүүний компанид саналын хуудсыг хэвлэх эрх өгдөг бол хардахаас өөр арга байхгүй. "Саналын хуудас хэвлэх эрх ямар үнэтэй вэ" гэдэг нь ч хариулд нэхэх л асуулт.

 

 

 Ө.Сонор

 

 


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд chuhal.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон
ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70134456 утсаар хүлээн авна.
Зочин 202.126.91.86 MONGOLIA
MONGOLIA
Яагаад дандаа юмыг луйвар, эсвэл авилгал, лообии болгодог байна хүний тархи угаагаад сурчихжээ
Зочин 202.179.23.214 MONGOLIA
MONGOLIA
Нөгөө авилгалын загаолмайлсан хүү Бадамжунайтай холбоотой компани даа Хөөрхий Энэ Бадамжунай арай
Зочин 202.21.105.7 NEW ZEALAND
NEW ZEALAND
Энэ олон сайтууд иймэрхүү мэдээллээр дүүргэх юм даа тухайлбал хүн эндээс ямар мэдээлэл авах вэ за яршиг